• Өнөөдөр 2024-05-05

Б.Буянтогтох: Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн хүний нөөцийн чадамж сулрах хандлагатай байна

2021-04-02,   654

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд тус яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох оролцож, мэдээлэл өглөө. Тэрбээр "Батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор эмнэлэгт ирж байгаа ачаалал нэмэгдэж байна. Орны зохицуулалтыг хийгээд явж байгаа. Хүнд хүмүүст тусламж үзүүлэх эрүүл мэндийн ажилчдын баг хөнгөн хүмүүстэй ажиллах багаас гурав дахин олон хүнээс бүрддэг. Тохиолдлын тоо энэ хурдаар нэмэгдэх тоолонд эмнэлгийн ор гэхээсээ илүү хүний нөөцийн чадамж шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл, тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн хүний нөөцийн чадамж сулрах хандлагатай байна. Тиймээс иргэд халдвар хамгааллын дэглэмээ сахих хэрэгтэй.

Гуравдугаар сарын 14-нөөс хойш гэрээр эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байгаа. Халдварын батлагдсан тохиолдлуудад мессежээр шинжилгээний хариу очдог. Үүнтэй хамт биеийн ерөнхий байдлаа үнэлэх зөвлөмжийн цахим холбоос очно.

Хөдөө орон нутагт халдварын тохиолдол нэмэгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар 16 аймагт халдвар голомтлон гарч байгаа учраас шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хангалтыг хийгээд явж байна" хэмээн ярилаа.


Б.Буянтогтох: Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн хүний нөөцийн чадамж сулрах хандлагатай байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188