• Өнөөдөр 2024-05-18

Л.Баттөр: Шадар сайд С.Амарсайханы эхнэр улаан бүс рүү нэвтэрсэн нь үнэн

2021-04-01,   689

-Хүнд өвчтэй иргэдийн ар гэр хүсэлт гаргаад, улаан бүс рүү хамт нэвтэрч болно-

Шадар сайд С.Амарсайханы эхнэр Ч.Ичинхорлоо аав, ээжийгээ сахихаар ХӨСҮТ-рүү нэвтэрч нэг хоночихоод маргааш нь халдварын голомтот бүсээс гарч явсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөрөөс мэдээлэл хийлээ.

-Шадар сайд С.Амарсайханы эхнэр улаан бүс болох ХӨСҮТ-рүү нэвтрээд гарсан гэх мэдээлэл үнэн үү?

-Ороод гарсан нь үнэн.

-Тухайн үед ямар үйл явдал болсон бэ?

-Үйлчлүүлэгчийн хувьд тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Тухайн үйлчлүүлэгчийн аав нь хавсарсан өвчтэй, байнгын асаргаанд байдаг. Тэгээд аавыгаа асрах гэж охин нь улаан бүс рүү нэвтэрсэн. Хоёр цагийн дараа асрах боломжгүй байна гэсэн өөрийнх нь хүсэлтээр бид тусгаарлалтанд оруулсан. Дүрэм журмынхаа дагуу одоо бол тусгаарлалтанд байгаа. Энэ асуудал ганц энэ хүн дээр гарч байгаа юм биш ээ. Манайд олон хүн хүсэлт тавьж, зарим хүний нөхцөл байдлыг ойлгож хамт тусгаарладаг.

-Таны ярианаас хүнд өвчтэй иргэдийн ар гэр улаан бүс рүү хамт орж болно гэж ойлголоо зөв үү?

-Аав, ээж маань бие нь хүнд байна гээд хүсэлт гаргаад хамт тусгаарлагдсан тохиолдлууд байгаа шүү дээ.

 


Л.Баттөр: Шадар сайд С.Амарсайханы эхнэр улаан бүс рүү нэвтэрсэн нь үнэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-02 09:23:46
    Paldig gart: Chi bitgii ********
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-01 21:51:35
    Эмээ: Ийм хүнд аппаратаар амьсгалдаг хүний асрамжинд секунд бүр амьдралын төлөө тэмцэж яваа өвгөн буурал эцгээ өөр яах байсан юм бэ!хэн ч ийм настай, ийм хүнд өвчтэй эцгээ ннайдвартай гарт хүргэж байж л ухаан уужрах байх. Сайн охин. Ийм хөггшин хүннд өвчтэй хүнээр гэртээ суучихааад өрөвддөх сэтгэлгүй хэл ам хийгчид та нар хүн мөн үү? Би энэ охиноор барархааж байна
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188