• Өнөөдөр 2024-05-18

Хөвсгөл аймагт хоёр тохиолдол нэмж батлагдлаа

2021-04-01,   429

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид  315 сорьцод  PCR шинжилгээ хийхэд Цэцэрлэг сумын ойрын хавьтлын хоёр иргэнээс коронавирусний халдвар илэрч  нийт батлагдсан  тохиолдлын тоо 36 боллоо.

Өнөөдрийн байдлаар Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 14, Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төвд тав, гэрээр гурван иргэн эмчлэгдэж байна. Тус иргэдийн биеийн байдлыг авч үзвэл  нэг  хүнд,  хүндэвтэр найман, хөнгөн 13 иргэн байгаа  гэнэ. Халдвар батлагдсан иргэдийн ойрын болон дам хавьтлуудаас шинжилгээ авч байгаа. Иймд эрсдэл өндөр байгаа энэ үед иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг Эрүүл мэндийн газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.


Хөвсгөл аймагт хоёр тохиолдол нэмж батлагдлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188