• Өнөөдөр 2024-05-18

Ковидын шинжилгээг ШҮЛСЭЭР ӨГӨХӨД үнэ төлбөргүй, хариу 2-3 цагт гарна

2021-04-01,   965

Шүлснээс КОВИД-19-ийг илрүүлэх дотооддоо үйлдвэрлэсэн оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ. Энэ талаар АШУҮИС-ийн багш Г.Чимэдлхамсүрэн дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Монгол эрдэмтдийн бүтээсэн коронавирусийг шүлснээс илрүүлэх оношлуурын сав нь 5 мл багтаамжтай. Вирус тээвэрлэгч улаан өнгийн шингэнтэй. Үүнийг ашиглан сараас дээш хугацаанд сорьцыг тээвэрлэх боломжтой" хэмээн тайлбарласан юм. Одоогоор манай улс 4000 оношлуурын нөөцтэй байгаа аж.

Ковид-19-ийн шинжилгээг шүлсээр өгөх зөвлөмж, дараалал:

1.      Шүлсийг сорьц цуглуулах саванд хийх

Шүлс цуглуулах савыг амандаа ойртуулан барьж, шүлсээ бага багаар гоожуулна. Шүлсийг савны дунд хэсэг хүртэл хийнэ.

2.      Шүлстэй савыг сайтар таглах

Юүлтүүрийг авч хаяна. Дараа нь шүлстэй савыг эргэдэг тагаар сайтар таглана. Шүлсний хэмжээг шингэн хэсгээр тооцно.

3.      Шүлстэй савыг шинжилгээнд өгөх

Шүлсний хэмжээ хэт бага байж болохгүй. Мөн хөөсийг тооцохгүй. Шүлстэй савыг шинжилгээнд өгнө.

Шинжилгээний хариу 2-3 цагийн дотор гарна. Хариуг https://eruul.gerege.mn/public/eruul сайтаас авах боломжтой. Төлбөр төлөх шаардлагагүй. Урьдчилан цаг авахгүйгээр шинжилгээгээ өгөх боломжтой. Шинжилгээг авах цаг богино болсон учир хүний бөөгнөрөл, дараалал үүсэхгүй. Иргэдийг бөөгнөрүүлэхгүйн тулд зай талбайг урьдчилан бэлтгэсэн. Лабораторид 10-12 хүн нэг ээлжид ажиллаж байна. Нэг хүнээс шүлсээр шинжилгээ авахад дунджаар 3-5 минут зарцуулж байна.

 


Ковидын шинжилгээг ШҮЛСЭЭР ӨГӨХӨД үнэ төлбөргүй, хариу 2-3 цагт гарна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-28 15:31:13
    сүнжидмаа: Сайн байн уу би шинжилгэ өгөх гэсэн юм аа хаанаа авж байга вээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188