• Өнөөдөр 2024-05-18

Коронавирусээр өвчилсөн 11 хүний биеийн байдал МАШ ХҮНД байна

2021-04-01,   487

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өгсөн. Энэ үеэр ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр сүүлийн 24 цагт 20489 сорьцод шинжилгээ хийхэд 394 хүнээс халдвар илэрсэн талаар мэдээлсэн билээ. Харин уг халдварын улмаас хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн талаар “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 150 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарсан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт нийт 1906 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс биеийн байдал хүнд 36, маш хүнд 11 хүн байна. Мөн хүндэвтэр 198 хүн байгаа бол биеийн байдал нь хөнгөн 1653 иргэн хэвтэн эмчлүүлж байна” гэв. Түүнчлэн коронавирусийн халдвар авсан 1000 гаруй иргэн гэрээр эмчлүүлж байгаа аж.

 


Коронавирусээр өвчилсөн 11 хүний биеийн байдал МАШ ХҮНД байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188