• Өнөөдөр 2024-05-18

Жонсон ба Жонсон вакцины найрлагад алдаа гарч, 15 сая тун вакциныг ашиглах боломжгүй болжээ

2021-04-01,   628

АНУ-ын “Жонсон ба Жонсон” компанийн коронавирусийн эсрэг вакцин үйлдвэрлэж буй Балтиморын үйлдвэрт ажилтнууд вакцины найрлагыг холихдоо алдаа гаргаж, тус вакцины 15 сая тун вакциныг ашиглах боломжгүй болжээ.

Ашиглах боломжгүй болсон коронавирусийн вакцины тунгуудад АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газраас шалгалтын ажиллагаа явуулах аж.

Мөн тус газраас уг зөрчил илрэхээс өмнө эмнэлэг, дархлаажуулах цэгүүдэд хүргэгдсэн вакцинууд ашиглахад аюулгүй байх талаар мэдээлсэн байна.

Жонсон ба Жонсон вакцин нь ердөө нэг тунгаар дархлаа тогтоодог болох нь батлагдаж, Америк тив даяар ихээхэн хүлээлт үүсгэж байгаа ч болчимгүй алдаа гаргаж, 15 сая тунгаа “салхинд хийсгэж” байгаад нь олон нийт дургүйцлээ илэрхийлжээ.

 

Эх сурвалж: POLITICO


Жонсон ба Жонсон вакцины найрлагад алдаа гарч, 15 сая тун вакциныг ашиглах боломжгүй болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188