АНУ, Германы хамтран үйлдвэрлэж буй Пфайзер вакцин хүүхдүүдэд 100 хувийн эерэг нөлөө үзүүлжээ.
Пфайзер вакциныг үйлдвэрлэгч компаниудын зүгээс АНУ-д 2260 хүүхдэд туршилт явуулж, 12-15 насны хүүхдүүдэд 100 хувийн эерэг нөлөө үзүүлсэн аж.
Туршилтад хамрагдаж, Пфайзер вакцинжуулалтад хамрагдсан хүүхдүүдэд томчуудтай адил вакцин тариулсны дараа бага зэрэг толгой өвдөх, халуурах, сульдах шинж тэмдгүүд илэрч байсан гэв.
Улмаар Пфайзер вакциныг үйлдвэрлэгч компаниуд “АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газарт хандаж, яаралтай тус улсад өсвөр насны хүүхдүүдийг Пфайзер вакцинжуулалтад хамруулах зөвшөөрөл авна” хэмээсэн юм.
Эх сурвалж: CNBC
Пфайзер вакцин хүүхдэд 100 хувийн эерэг нөлөө үзүүлжээ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |