УОК-ын энэ сарын 26-ны ээлжит хурлаар ирэх дөрөвдүгээр сарын 3-наас гамшгийн түвшинг улаан руу шилжүүлж, хатуу хөл хорио тогтоох санал гаргасан. Тэгвэл УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан хатуу хөл хорио тогтоохгүй, зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах санал гаргасан талаар Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээлэв.
Гамшгийн үеийн улбар шар түвшинд шилжсэн үед халдвар ихээр тархаж буй зарим салбарын аж ахуй нэгжүүдийг эрдэмтдийн багийн хийсэн эрсдэлийн үнэлгээний судалгаагаар тогтоосон байна. Тиймээс халдвар тархах өндөр эрсдэлтэй зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлаж, тодорхой цагийн зохицуулалт хийж цаг үеийн нөхцөл байдалд тулгуурлан уян хатан ажиллах саналыг УОК-ын Шуурхай ажлын хэсэг гаргаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болжээ.
УОК-ын Шуурхай ажлын хэсгээс гаргасан уг саналыг Засгийн газраас эцэслэн шийдвэрлэх юм.
Шадар сайд С.Амарсайхан хатуу хөл хорио тогтоохгүй байх санал гаргажээ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |