ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа эрүүл мэндийн байгууллага, ажилтнуудтай холбоотой коронавирусийн халдварын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр
“Эрүүл мэндийн 49 байгууллагатай холбоотой коронавирусийн халдвар гарсан. Үүнээс гуравдугаар сарын 28-ны байдлаар 326 эрүүл мэндийн ажилтан коронавирусээр халдварласан. Энэ Монгол Улсад нийт халдвар авсан хүний 4.6 хувь. Энэ сарын 22-ноос хойш эрүүл мэндийн улс, хувийн хэвшлийн 16 байгууллагад коронавирусийн халдвар бүртгэгдэж, 32 эрүүл мэндийн ажилтан коронавирусийн батлагдсан тохиолдол болсон. Нийт эрүүл мэндийн ажилтнууд коронавирусийн халдварласны 70 хувь нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа авсан бол үлдсэн 30 хувь нь нийгэм дундаас авсан байна” гэсэн юм.
Ж.БАЙГАЛМАА: 49 эрүүл мэндийн байгууллагын 326 ажилтан коронавирусээр халдварласан |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |