• Өнөөдөр 2024-05-18

ЭМЯ: Ирэх сарын 10-наас эхлэн коронавирусийн вакцины хоёр дахь тунг тарьж эхэлнэ

2021-03-31,   629

ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийлээ.

Монгол Улсын хэмжээнд өчигдөр буюу гуравдугаар сарын 30-ны байдлаар нийт 300 гаруй мянган хүнээ дархлаажуулалтад хамруудаад байгаа бөгөөд энэ нь зорилтот бүлгийн 1.9 сая хүний 15.2 хувьтай нь тэнцэж байгаа юм.

Мөн ЭМЯ-наас коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунг тарьж эхлэхтэй холбоотой мэдээлэл өглөө.

Ирэх дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн Синовак вакцины хоёр дахь тунг, 20-ноос Их Британийн Оксфордын их сургууль, Шведийн “АстраЗенека” компанийн хамтран үйлдвэрлэж буй Ваксзевриа вакцины хоёр дахь тунг тус тус тарьж эхлэх гэнэ.

 


ЭМЯ: Ирэх сарын 10-наас эхлэн коронавирусийн вакцины хоёр дахь тунг тарьж эхэлнэ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188