• Өнөөдөр 2024-05-18

ХОЁР ХҮН коронавирусийн халдвараар АМИА АЛДЛАА

2021-03-31,   614

ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10652 хүн PCR шинжилгээ хийснээс шинээр 377 хүнээс коронавирусийн халдвар илэрч, Монгол Улсад бүртгэгдсэн нийт коронавирусийн өвчилсөн хүний тоо 8447 болсон.

Мөн сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 69, 84 настай хоёр иргэн нас барсан талаар ХӨСҮТ-ийн Халдвар өвчний тандал судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээлэв. Монгол Улсад хэвтэн эмчлүүлж байгаа нийт 1902 хүнээс маш хүнд оноштой 12 хүн байгаа юм.

 


ХОЁР ХҮН коронавирусийн халдвараар АМИА АЛДЛАА
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188