ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10652 хүн PCR шинжилгээ хийснээс шинээр 377 хүнээс коронавирусийн халдвар илэрч, Монгол Улсад бүртгэгдсэн нийт коронавирусийн өвчилсөн хүний тоо 8447 боллоо.
Мөн 95 хүн эдгэрч, эмнэлгээс гарч, Монгол Улсад нийт эдгэрсэн хүний тоо 4920 болсон. Харин нийт 1902 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 1637, хүндэвтэр 219, хүнд 34, маш хүнд 12 байгаа юм.
Өнгөрсөн 24 цагт 377 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |