Их Британийн Оксфордын их сургууль болон Шведийн “АстраЗенека” компани хамтран үйлдвэрлэж буй АстраЗенека вакциныхаа нэрийг Ваксзевриа болгон өөрчилсөн талаар Европын Эмийн агентлагаас мэдээллээ. Нэрийг нь өөрчилсөн ч вакцин ямар нэгэн өөрчлөлт орохгүй бөгөөд вакцины сав, баглаа, боодол дээрх тэмдэг, нэр өөрчлөгдөх учир урьдчилан сануулж байгаа гэнэ.
Шведийн “АстраЗенека” компаниас вакциныхаа нэрээ өөрчлөх хүсэлтийг энэ сарын 25-нд Европын Эмийн агентлагт хүргүүлжээ. Одоогоор АстраЗенека вакциныг дэлхийн 70 гаруй оронд хэрэглэж байгаа ч АНУ хэрэглэх зөвшөөрөл олгоогүй байгаа юм.
Эх сурвалж: Euro Weekly News
“АстраЗенека” вакциныхаа нэрийг Ваксзевриа болгон өөрчилжээ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |