• Өнөөдөр 2024-05-18

Их Британи Улс ирэх зургадугаар сард хөл хорио, хязгаарлалтаа цуцлахаар ажиллаж байна

2021-03-29,   501

Их Британи Улсын Соёлын нарийн бичгийн сайд Оливер Доуден “Олон нийтийг хамарсан арга хэмжээг сэргээхэд вакцины үнэмлэх тус болно” хэмээн мэдээлжээ.

Их Британи Улсын Засгийн газар “Иргэдээ хэвийн амьдралд оруулахын тулд бүхий л боломжит замыг сонгох хэрэгтэй” хэмээсэн ч одоогоор вакцины үнэмлэхийг хэрэглээнд оруулах талаар тодорхой шийдвэр гаргаагүй байна. Тийм хэдий ч “Ирэх долдугаар сард иргэдээ бүрэн вакцинжуулалтад хамруулсны дараа вакцины үнэмлэх үйлчилж эхэлнэ” хэмээн Ерөнхий сайд мэдээлжээ. Засгийн газар хөл хориог бууруулах дөрвөн шаттай арга хэмжээг дагаж мөрдсөнөөр ирэх зургадугаар сарын 21-нд улс даяар тогтоосон хөл хорио, хязгаарлалтыг цуцалж болно хэмээн үзэж буй аж.

 


Их Британи Улс ирэх зургадугаар сард хөл хорио, хязгаарлалтаа цуцлахаар ажиллаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188