• Өнөөдөр 2024-05-18

Элэгний В, С вирустэй хүн вакцин хийлгэж болно

2021-03-29,   762

Коронавирусийн эсрэг вакцинжуулалтын талаар нийгмийн сүлжээнд маргаантай асуудлууд гарсан. Тухайлбал, элэгний В, С вирустэй хүнд вакцин хийж болохгүй гэх мэдээлэл олны дунд маргаан дагуулаад байгаа юм. Энэ талаар Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Г.Болдмаа "Вакцины найрлагыг интернэтээс харах боломжтой. Манайд ашиглаж байгаа дөрвөн төрлийн вакцины найрлага, эсрэг заалт, тунгийн талаар мэдээллийг үйлдвэрлэгч компанийн вэб сайтаас харж болно. Бүх төрлийн мэдээлэл нь тодорхой байж байдаг. Олон нийтийн сүлжээнд энэ мэдээлэл нь бас байгаа. Вакцинд анхааруулга болон эсрэг заалт гэсэн хоёр өөр ойлголт байдаг.

Анхааруулга нь эмчийн заалтаар хийгдэх бөгөөд эсрэг урвал үзүүлсэн бол хийлгэхгүй. Элэгний В, С вирустэй болон чихрийн шижин өвчтэй хүн вакцин хийлгэж болох эсэх талаар маргаан гарч байна.  Элэгний В, С вирустэй байсан ч вакцин хийлгэж болно. Харин архаг өвчтэй хүн ХСҮТ-д хяналтад байдаг учраас эмч нар нь хийлгэж болох эсэх талаар  зөвлөгөө өгч байгаа. Тиймээс иргэд айх зүйлгүй" гэлээ.


Элэгний В, С вирустэй хүн вакцин хийлгэж болно
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188