• Өнөөдөр 2024-05-18

Г.Болдмаа: Дөрөвдүгээр сарын 10-наас вакцины хоёр дахь тунг хийнэ

2021-03-29,   727

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Г.Болдмаа вакцинжуулалтын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Өчигдөр буюу гуравдугаар сарын 28-нд нийслэлд вакцинжуулалтын ажил хийгээгүй. Хөдөө орон нутагт явуулсан байгаа.  Одоогийн байдлаар 276068 хүн дархлаажуулалтад хамруулаад байна. Бид долоон хүн тутмын нэгийг нь дархлаажуулсан гэсэн үг.

Вакцины хангамжийн талаар мэдээллэхэд Засгийн газрын худалдан авахаар төлөвлөсөн вакцинаас гадна Синофарм үйлдвэрийн вакциныг дөрөвдүгээр сард 300 тун, дөрвөн сарын дунд үе болон сүүлээр тус бүр 300 тун нийт 900 тун вакцин авахаар болсон. Мөн Сипутник-V нэг сая хүн тун вакцин авахаар болсон. Дөрөвдүгээр сарын 10-наас Синофарм вакцины давтан тун явна. Харин дөрөвдүгээр сарын 24-нөөс АстраЗененка вакцины давтан тунг хийхээр төлөвлөсөн" гэлээ.


Г.Болдмаа: Дөрөвдүгээр сарын 10-наас вакцины хоёр дахь тунг хийнэ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188