• Өнөөдөр 2024-05-18

Өвөрхангай аймгийн иргэдийг вакцинжуулах асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдод хүсэлт гаргажээ

2021-03-28,   754

Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж тус аймгийн иргэдийг вакцинжуулалтад хамруулах асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдод хүсэлт хүргүүлжээ.

Уг албан бичигт “Өвөрхангай аймагт “Ковид-19” халдварын 37 тохиолдол батлагдсан бөгөөд бид шаардлагатай арга хэмжээг аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар болон бусад төрийн байгууллагуудын хэмжээнд хамтран зохион байгуулж байна. Аймгийн нийт хүн амын тоо 116 мянга 735 буюу давхардсан тоогоор 130 мянган хүн амтай бөгөөд аруун аймгуудын тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг. Цаашид цар тахлын дэгдэлт улам нэмэгдэх төлөвтэй байна. Иймд аймгийн хэмжээнд зорилтот бүлгийн хүн амыг вакцинжуулах арга хэмжээг зохион байгуулах нэн шаардлагатай байгаа тул бидний ажилд туслалцаа үзүүлж, вакцинжуулах асуудлыг яаралтай шийдвэрлэж өгнө үү” гэжээ.


Өвөрхангай аймгийн иргэдийг вакцинжуулах асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдод хүсэлт гаргажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188