• Өнөөдөр 2024-05-04

Б.УУГАНБАЯР: Коронавирусээр өвчилсөн 770 гаруй иргэн гэрээр эмчлүүлж байна

2021-03-28,   476

Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-өөс коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өгөх үеэр Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр гэрээг эмчлүүлж буй иргэд, болон эмнэлгийн орны талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Эмнэлэгт 1607 хүн хэвтэн эмчлүүлж байна. Өвчлөл нэмэгдэж байгаа учир биеийн байдал хүнд, маш хүнд хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Энэ хэрээр эрсдэл нэмэгдэж байна гэсэн үг.

Эрүүл мэндийн яамнаас 2100 орны нөөц бэлдсэнээс 1607-д нь халдвартай иргэн хэвтэн эмчлүүлж байна

Мөн хөнгөн хэлбэрээр өвчилсөн 770 гаруй хүн гэрээр эмчилгээ хийлгэж, ажиглалтад байна. Эрүүл мэндийн яамнаас 2100 орны нөөц бэлдсэнээс 1607-д нь халдвартай иргэн хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлгийн ор, зохион байгуулалт хэвийн байгаа гэдгийг хэлье” гэв.

 


Б.УУГАНБАЯР: Коронавирусээр өвчилсөн 770 гаруй иргэн гэрээр эмчлүүлж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188