• Өнөөдөр 2024-05-04

Найман хүний биеийн байдал МАШ ХҮНД байна

2021-03-28,   556

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр коронавирусийн улмаас хэвтэн эмчлүүлж буй найман хүний биеийын байдал маш хүнд байгаа талаар хэллээ. Сүүлийн 24 цагт 321 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдаж, улсын хэмжээнд халдварын 7014 тохиолдол бүртгэгдээд байна.

Харин халдвар авсан нийт иргэдийн 61.9 хувь буюу 4341 иргэн эмчлэгдэж, эмнэлгээс гарсан бол өнөөдрийн байдлаар 1607 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс биеийн байдал хүндэвтэр 186, хүнд 27, маш хүнд найман иргэн байна. Мөн сүүлийн 24 цагт 104 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

 

 


Найман хүний биеийн байдал МАШ ХҮНД байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188