• Өнөөдөр 2024-05-18

Булган аймгийн Сэлэнгэ суманд 12 хүнээс халдвар илэрчээ

2021-03-28,   892

Булган аймгийн Сэлэнгэ суманд өчигдөр гурван хүнээс халдвар илэрсэн талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл дахин есөн хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 12 боллоо. Одоогийн байдлаар ойрын хавьтлын 109 хүнээс шинжилгээ авч, 12 хүний шинжилгээний хариу хүлээгдэж байгаа аж. Мөн тус сумаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, хөл хорио тогтоогоод байна.

Анх Сэлэнгэ сумаас ирсэн ачаа тээврийн жолоочоос халдвар илэрч, улмаар ойрын хавьтлын хүмүүсээс шинжилгээ авахад 12 хүнээс халдвар илрээд байгаа юм. Халдвар илэрсэн иргэд нь сумандаа шагайн харваа тоглосон өгүүлэмжтэй байгаа гэнэ. Халдвар авсан иргэдийг Сэлэнгэ сумандаа эмчилж байгаа аж.

 


Булган аймгийн Сэлэнгэ суманд 12 хүнээс халдвар илэрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188