• Өнөөдөр 2024-05-04

ХӨСҮТ: Сүүлийн 24 цагт 321 хүнээс коронавирус илэрлээ

2021-03-28,   489

Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-өөс коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээжлит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 цагт 13057 хүнд шинжилгээ хийхэд 321 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд коронавирусийн батлагдсан тохиолдлын нийт тоо 7014 боллоо. Шинээр 104 хүн эдгэрсэн бөгөөд хлдвар авсан нийт иргэдийн 61.9 хувь буюу 4341 иргэн эмчлэгдэж, эмнэлгээс гарсан байна” гэлээ.

Халдвар авсан 321 иргэний 262 нь Улаанбаатарт, 59 нь орон нутагт бүртгэгджээ. Тодруулбал, Дархан-Уул аймагт 10, Баянхонгорт долоо, Архангайд 19, Өвөрхангайд найм, Орхон аймагт 10, Говьсүмбэрт хоёр, Булган аймагт гурван тохиолдол бүртгэгдсэн байна.  Харин Улаанбаатарт бүртгэгдсэн халдвар дараах дүүргүүдээс илэрчээ. Үүнд:

Баянзүрх дүүрэг-65

Баянгол дүүрэг-35

Сүхбаатар дүүрэг-25

Сонгинохайрхан-63

Чингэлтэй дүүрэг-19

Хан-Уул дүүрэгт-54

Налайх дүүрэгт-нэг тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.



ХӨСҮТ: Сүүлийн 24 цагт 321 хүнээс коронавирус илэрлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188