• Өнөөдөр 2024-05-18

"Халдвар аваад эдгэрсэн хүн гурван сарын дотор PCR шинжилгээ өгөхгүй"

2021-03-27,   468

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар танилцууллаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 361 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар мэдээллэв. Үүний дараагаар сэтгүүлчдийн асуултад ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн хариуллаа.

-Халдвар аваад эдгэрсэн ажилтнаа ажилдаа ороход нь заавал ч үгүй PCR шинжилгээ өгсөн байхын шаардаж байна. Гэтэл эдгэрсэн хүнийг эмнэлгээс “Гурван сарын дотор шинжилгээ өгвөл эерэг гарна” гэж анхааруулсан байна. Энэ тохиолдолд яах вэ?

-Одоогийн заавраар эдгэрсэн хүнээс гурван сарын дотор шинжилгээ авахгүй гэсэн байгаа. PCR шинжилгээ нь эдгэрсэн хүнээс ч бусдад халдварлах боломжгүй вирусийн хэлтэрхийг цуснаас илрүүлдэг. Ийм учраас шинжилгээ авахгүй байх зөвлөмж гаргасан байгаа. Хэрэв аль нэг байгууллагын ажилтан коронавирусийн халдвар аваад эдгэрч, ажилдаа орох болсон бол тухайн хүнээс шинжилгээ шаардах нь ач холбогдолгүй зүйл. Эдгэрч, аль хэдийн дархлаа тогтсон хүнээс шинжилгээ шаардахгүй байхыг уриалж байна.

-Халдвар авсан хүн 10 хоногт эмнэлэгт, долоо хоног гэртээ байх журамтай. Энэ үед ажлаа хийх боломжгүй байгаа тул яах вэ?

-Хөнгөн хэлбэрээр халдварласан иргэдийг эмнэлэгт 7-10 хоног эмчилж, гэрийн ажиглалт руу шилжүүлэх тушаалаар ажиллаж байгаа. Нийтдээ 14 хоног тусгаарлагдаж байж нийгмийн амьдралд орохыг зөвшөөрч байгаа.  

-Эмнэлгийн тусламж үйлчилгээ авахын тулд заавал PCR шинжилгээний бичиг шаардаж байна. Гэтэл шинжилгээний цаг дөрөвдүгээр сарын 15 хүртэл дууссан байна шүү дээ?

-Шаардахгүй.  

 


"Халдвар аваад эдгэрсэн хүн гурван сарын дотор PCR шинжилгээ өгөхгүй"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188