• Өнөөдөр 2024-05-18

"Вакцин хийлгэсэн иргэдэд дөрөвдүгээр сарын сүүлчээр дархлаа тогтож эхэлнэ"

2021-03-27,   805

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар танилцууллаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 361 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар мэдээллэв. Үүний дараагаар сэтгүүлчдийн асуултад ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн нар хариуллаа.

-Элэгний В, С вирус, сахрын өвтэй хүмүүст коронавирусийн эсрэг ямар вакцин тохирох вэ. Зарим вакцин эсрэг заалттай байна?

-Монгол Улс Эрүүл мэндийн сайдын тушаалаар үйлдвэрлэгчийн дагуу вакциныг хийж байгаа. Синофарм вакцины хувьд элэгний вирус, сахрын өвчтэй хүмүүст хийхийг хориглосон заалттай байгаа. Бусад вакцины хувьд эсрэг заалт байхгүй.

-Дөрөвдүгээр сарын 4-наас хатуу хөл хорио тогтоох нь тодорхой болж байх шиг байна. Хөл хорионы хугацаанд вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн хүмүүс давуу эрх эдлэх үү?

-Хатуу хөл хорио тогтоох шийдвэр гараагүй байгаа. Дөрөвдүгээр сарын 5 хүртэл ажиглах шийдвэр гарсан шүү дээ. Вакцины хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш 14 хоногийн дараа хүний биед тогтож болох дархлаа хамгийн дээд цэгээр тогтсон байна. Хэрэв дөрөвдүгээр сарын 5-нд хатуу хөл хорио тогтоовол тэр үед Монгол Улсын нэг ч иргэний биед дархлаа бүрэн гүйцэт тогтоогүй байх болно. Хугацаа нь болоогүй байна гэсэн үг. Дөрөвдүгээр сарын сүүлчээр иргэдэд дархлаа тогтож эхэлнэ. Вакцин хийлгэсэн хүмүүс хатуу хөл хорионы хугацаанд хэрхэх тогтоол шийдвэр, журам гараагүй байна.

 


"Вакцин хийлгэсэн иргэдэд дөрөвдүгээр сарын сүүлчээр дархлаа тогтож эхэлнэ"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188