• Өнөөдөр 2024-05-17

УОК-оос Гамшгийн үеийн улаан түвшинд шилжихгүй байх шийдвэр гаргалаа

2021-03-26,   668

УОК-ын ээлжит бус хуралдаанаар дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хүртэл Гамшгийн үеийн улаан түвшинд шилжилгүйгээр халдварын тоог бууруулах арга хэмжээг авах, тархалтыг хумих чиглэлээр ажиллах, хүн хоорондын зай барих, нэн шаардлагагүй бол гэрээс гарахгүй байх, уулзалт арга хэмжээнд оролцохгүй байх, ААН-үүдэд тавих төрийн байгууллагуудаас тавих хяналт шалгалтыг дээшлүүлэх, дэд сайдуудаар ахлуулсан тусгай хяналтын баг гарч ажиллах арга хэмжээг хэрэгжүүлж, иргэд олон нийтэд халдвар хамгааллын дэглэмийн сахиж ажиллах шийдвэр гаргасан талаар Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Уг мэдэгдэлд “Цаашдаа иргэн, аж ахуйн нэгж, төр хамтдаа, нэг зорилго дор нэгдэж халдварын тоог бууруулж чадвал бид дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн Гамшгийн үеийн улбар шар түвшиндээ үлдэх, чадаагүй нөхцөлд улаан түвшинд орж, бүх нийтийн хөл хорионд шилжих нөхцөл байдал үүсээд байна” гэв.

 


УОК-оос Гамшгийн үеийн улаан түвшинд шилжихгүй байх шийдвэр гаргалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188