• Өнөөдөр 2024-05-04

"ШШГЕГ-ын харъяа баривчлах байранд коронавирус илэрсэн нь үнэн"

2021-03-26,   640

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа баривчлах байранд саатуулагдаж байсан нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ.

Энэ талаар ШШГЕГ-аас тодруулахад "Баянзүрх дүүрэгт байрладаг ШШГЕГ-ын харъяа баривчлах байранд коронавирус илэрсэн нь үнэн. ХӨСҮТ-д коронавирусийн халдвар авсны улмаас хэвтэн эмчлүүлж байсан иргэний ойрын хавьтал болсон хүн баривчлагдсан юм байна. Тухайн иргэн асуумж бөглөхдөө халдвартай иргэнтэй уулзсан талаараа тэмдэглээгүй. Иймд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сөрөг гарсан. Гэтэл тав хоногийн дараа шинж тэмдэг илэрч, коронавирусээр өвчилсөн болох нь батлагдсан. Одоогоор баривчлагдсан бүх хүнээс шинжилгээ авч, халдвар авсан байж болзошгүй иргэдийг тусгаарлаад байна. Баривчлах байранд хүн нэмж авахгүй байгаа. Ариутгал, халдваргүйжүүлэлт хийж дууссаны дараа үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлнэ. Хэчнээн иргэдийг тусгаарлаж, сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн тухай тоон мэдээллийг өгөх боломжгүй байна” гэв.


"ШШГЕГ-ын харъяа баривчлах байранд коронавирус илэрсэн нь үнэн"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188