• Өнөөдөр 2024-05-04

Архангай аймаг дахь Хаан банкны долоон ажилтан, дам хавьтлын тав нийт 12 иргэнээс коронавирус илэрлээ

2021-03-26,   640

Архангай аймгийн Тариат, Хангай суманд очсон хоёр иргэн, мөн тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн гурван ажилтнаас коронавирусийн халдвар илэрсэн. Ингэснээр тус аймагт халдварын хоёр голомттой болоод байгаа бөгөөд батлагдсан тохиолдлын нийт тоо зургаа байгаа юм. Тэгвэл өнөөдөр 12 иргэнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо 18 боллоо. Тодруулбал, Нэгдсэн эмнэлгийн ажилтнуудын гэр бүл, найз нөхдийн ойрын хавьтал 68, дам хавьтлын 61 иргэнийг тандалт судалгаагаар хавьталд тогтоон нийт 129 хүнээс PCR шинжилгээ авахад 12 иргэн халдвар авсан болох нь батлагджээ.

Энэ талаар Архангай аймгийн Онцгой комисс албан ёсны цахим хуудаснаа “Нэгдсэн эмнэлгээс голомтолсон халдварын тоо өмнөх өдрийнхөөс 12-оор нэмэгдэж, Архангай аймагт нийт 18 тохиолдол бүртгэгдлээ. Шинээр батлагдсан 12 тохиолдлын иргэд дунд аймгийн Хаан банкны долоон ажилтан байгаа бөгөөд тэд Нэгдсэн эмнэлгийн ажилтнуудын гэр бүл, найз нөхдийн хамаарал бүхий иргэд юм. Тохиолдлуудын ойрын болон дам хавьтлын тандалт судалгааны ажил үргэлжилж байна. Иймд иргэд тайван байж, АОК-оос гаргасан шийдвэр, заавар зөвлөгөөг дагаж мөрдөхийг уриалж байна” гэжээ.

Өнөөдрийн байдлаар Нэгдсэн эмнэлгийн ажилтнуудын ойрын хавьтал 221, дам хавьтлын 95 хүнийг тусгаарлаад байна.

 Эх сурвалж: Архангай аймгийн онцгой комисс

 


Архангай аймаг дахь Хаан банкны долоон ажилтан, дам хавьтлын тав нийт 12 иргэнээс коронавирус илэрлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188