ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийлээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 14936 хүнд ПСР шинжилгээ хийснээс 437 хүнээс коронавирусийн халдвар илэрч, Монгол Улсад бүртгэгдсэн нийт коронавирусийн халдвар авсан хүний тоо 6332 болов.
Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвартай нь илэрсэн 437 хүний 370 нь Улаанбаатар хотод илэрсэн бол 67 нь орон нутагт илэрсэн аж. Үүнд:
-Төв аймагт 26,
-Орхон аймагт 18,
-Дархан-Уул аймагт зургаа,
-Хэнтий аймагт зургаа
-Хөвсгөл аймагт тав,
-Дорноговь аймагт гурав,
-Өвөрхангай аймагт гурав бүртгэгдэж, орон нутагт халдвар авсан хүний нийт тоо 509 боллоо.
Орон нутагт илэрсэн нийт халдварын тоо 509 боллоо |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |