• Өнөөдөр 2024-05-17

Ж.БАЙГАЛМАА: Халдвар авсан хүнтэй ойрын хавьтал болсон хүн 20-40 хувийн халдвар авах эрсдэлтэй

2021-03-26,   537

ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 14936 хүнд ПСР шинжилгээ хийснээс 437 хүнээс коронавирусийн халдвар илэрч, Монгол Улсад бүртгэгдсэн нийт коронавирусийн халдвар авсан хүний тоо 6332 болов.

Хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа

“Коронавирусийн халдвар авсан хүнтэй дам хавьтал болсон хүний халдвар авах эрсдэл 1.5 хувьтай байгааг олон улсын шинжээчид тогтоосон. Мөн ойрын хавьтал болсон хүн ямар нөхцөлд, хэр хугацаанд байснаараа хамаарч 20-40 хувийн халдвар авах эрсдэлтэй” гэлээ.

 


Ж.БАЙГАЛМАА: Халдвар авсан хүнтэй ойрын хавьтал болсон хүн 20-40 хувийн халдвар авах эрсдэлтэй
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188