• Өнөөдөр 2024-05-09

437 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ

2021-03-26,   805

ЭМЯ-ны цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 14936 хүнд ПСР шинжилгээ хийснээс 437 хүнээс коронавирусийн халдвар илэрч, Монгол Улсад бүртгэгдсэн нийт коронавирусийн халдвар авсан хүний тоо 6332 боллоо.

Коронавирусийн халдвартай илэрсэн 437 хүний 370 нь Улаанбаатар хотод, 18 нь Орхон аймагт, зургаа нь Дархан-Уул аймагт, гурав нь Дорноговь аймагт, 26 нь Төв аймагт, тав нь Хөвсгөл аймагт, гурав нь Өвөрхангай аймагт, зургаа нь Хэнтий аймагт бүртгэгдсэн байна.

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар авсан 166 хүн эдгэрч, эмнэлгээс гарч, Монгол Улсад нийт эдгэрсэн хүний тоо 4150 болов.  Мөн улсын хэмжээнд нийт 1462 эмчлэгдэж байгаагаас хөнгөн 1243, хүндэвтэр 194, хүнд 18, маш хүнд долоон хүн байгаа талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ.


437 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188