Дархан-Уул аймагт 24 иргэн коронавирусээр өвчилсөн. Тодруулбал, гуравдугаар сарын 20-ны өдөр “Сибир”-ийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн сурталчлахаар Сэлэнгэ аймагт очсон хоёр иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад коронавирус илэрсэн. Мөн Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Сэмжид Хужирт” рашаан сувилалд амарсан Шарын гол сумын хоёр иргэнээс коронавирус илэрч, тэдний ойрын болон дам хавьтлын иргэд халдвар авсан билээ. Ингэснээр тус аймагт коронавирусийн батлагдсан тохиолдол нийт 24 болоод байсан юм. Тэгвэл Дархан-Уул аймгийн Онцгой комисс дахин нэг иргэнээс коронавирус илэрсэн талаар мэдээллээ.
Энэ талаар тус аймгийн ЗДТГ-аас тодруулахад “Өнөөдөр 15:25 цагийн байдлаар дахин нэг иргэнээс коронавирус илэрч, батлагдпсан тохиолдол 25 болсон. Сибир-ийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн сурталчлахаар Сэлэнгэ аймагт очсон хоёр иргэн, мөн “Сэмжид Хужирт” рашаан сувилалд амарсан хоёр нийт дөрвөн иргэнээс коронавирус илэрсэн. Энэ хоёр кластер голомтоос үүдсэн 21 ойрын болон дам хавьтлын иргэнээс халдвар илэрсэн. Үүнд холбогдох албаныхан тандалт, судалгаа хийж байна. Хавьтал болсон иргэдийг тогтоох ажил бүрэн гүйцэт дуусаагүй байна. Өнөөдөр Эрдэнэт хотын есөн иргэнээс халдвар илэрсэн. Тус аймгаас манайд “Сибир”-ийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн сурталчлахаар очсон хоёр иргэн оёсон талаар мэдээлж байна. Иймд тэдгээр иргэний хавьтлыг тогтоохоор ажиллаж байна” гэлээ. Тус аймагт дахин нэг иргэнээс коронавирус илэрснээр өмнөх батлагдсан тохиолдлын тоо нийлээд 71 болж байгаа юм.
Дархан-Уул аймагт дахин нэг иргэнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 25 боллоо |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |