• Өнөөдөр 2024-05-18

Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн гурван ажилтнаас халдвар илэрлээ

2021-03-25,   728

Архангай аймагт томилолтоор очсон хоёр иргэнээс коронавирусийн хлдвар илэрсэн талаар бид мэдээлсэн. Үүнээс гадна  Нэгдсэн эмнэлгийн гурван ажилтны PCR шинжилгээний хариу эерэг гарч, нийт зургаан тохиолдол бүргэгдээд байна. Тодруулбал, Хайрхан сумын нэг, Эрдэнэбулган сумын таван иргэний шинжилгээний хариу эерэг гарч, тандалт судалгааны ажил үргэлжилж байгаа тухай тус аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
 
Өнгөрсөн хоёр сард хот хоорондын хөдөлгөөн нээсэнтэй холбогдуулан батлагдсан тохиолдлын ар гэрт нийслэл дэх голомтын бүсээс иргэд ирснийг тогтоогоод байна. Үүнээс голомтлон, вирусийн нууц үе үргэлжилж хэд хэдэн удаагийн давтан шинжилгээгээр ийнхүү Нэгдсэн эмнэлгийн ажилтнуудаас халдвар илэрчээ.
 
Одоогийн байдлаар батлагдсан тохиолдлуудын нийт 6000 орчим хавьтлыг тодорхойлж, ойрын хавьтлын иргэдийг тусгаарлан эмнэлгийн байгууллагаар хэвтэн эмчлүүлсэн болон үйлчлүүлсэн иргэдийн судалгааг гаргаж, хавьтал тодорхойлох ажлыг үргэлжлүүлж байгаа аж.
 
16:00 цагийн байдлаар ойрын болон дам хавьтлын нийт 700 орчим иргэнд PCR шинжилгээ хийж, хавьтлуудын сорьц цуглуулах ажил шат дараатайгаар үргэлжилсээр байна гэж АОК-оос мэдээллээ.

Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн гурван ажилтнаас халдвар илэрлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188