• Өнөөдөр 2024-05-16

Бразилд нэг өдөрт нас барсан хүний тоо 3000 давлаа

2021-03-25,   496

Бразил Улсад коронавирусийн тархалт эрчимжиж, эмнэлэг хүрэлцээгүй болсон бөгөөд өдөрт нас барсан хүний тоо анх удаа 3000 давжээ. Бразилд цар тахал эхэлснээс хойш 298676 хүн нас барсан бөгөөд "Нөхцөл байдал хяналтаас гарч байна” хэмээн шинжээчид мэдээллээ.  

Ерөнхийлөгч Жайр Болсонаро хөл хорио, амны хаалтыг эсэргүүцэж байсан бөгөөд “Удахгүй бүх зүйл хэвийн байдалдаа орно” хэмээн мэдээлсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргэсэн байна. Тэрбээр вакцинд эргэлзэж, вирусээр тоглоом наргиа хийж, коронавирусийн эсрэг батлагдаагүй эмийг эмчилгээн ашиглах шийдвэр гаргаж байжээ.

Харин түүнийг ийнхүү мэдэгдэл хийж байх үед 24 цагийн дотор халдвараар нас барсан хүний тоо 3251-т хүрлээ. 


Бразилд нэг өдөрт нас барсан хүний тоо 3000 давлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188