• Өнөөдөр 2024-05-15

Энэтхэгт давхар мутацид орсон коронавирусийн шинэ хувилбар тогтоогдлоо

2021-03-25,   608

Энэтхэгт давхар мутацид орсон коронавирусийн шинэ хувилбар тогтоогджээ. Мэргэжилтнүүд давхар мутацид орсон энэхүү хувилбарын халдварлах чадвар болон вакцинд тэсвэртэй эсэх талаар судалгаа хийж байна гэв.

Энэтхэгт коронавирусийн халдвар авсан 10787 хүнээс дээж авснаас 771 хүнээс коронавирус шинэ хувилбарын илэрсэн байна. Ойрын өдрүүдэд Энэтхэг Улсад халдварын тохиолдол огцом нэмэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн лхагва гарагт 47262 хүн халдвар авч, 275 хүн нас баржээ.

Энэтхэгийн баруун Махараштра мужид илэрсэн коронавирусийн шинэ хувилбарт хийсэн судалгаагаар  “E484Q болон L452R” мутаци нэгдсэнийг Энэтхэгийн Эрүүл мэндийн яам мэдээлжээ.  


Энэтхэгт давхар мутацид орсон коронавирусийн шинэ хувилбар тогтоогдлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188