• Өнөөдөр 2024-05-18

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн 285 шинэ тохиолдол илэрлээ

2021-03-25,   703

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 16 цэгт 13456 хүнээс тандалт, шинжилгээ хийхэд 285 хүнээс коронавирусийн халдвар илэрч нийт батлагдсан тохиолдол 5895 боллоо. Энэ коронавируст халдвар дотоодод бүртгэгдэснээс хойш нэг өдөрт хамгийн олон халдвар илэрсэн өдөр байна. Шинээр илэрсэн халдварын 267 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол Завхан аймагт нэг, Баянхонгор аймагт нэг, Дорноговь аймагт хоёр, Төв аймагт хоёр, Орхон аймагт гурав, Дархан-Уул аймагт долоо, Архангай аймагт хоёр тохиолдол тус, тус батлагджээ. Мөн өчигдөр 97 хүн эдгэрч, гэрийн ажиглалт руу шилжсэн талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ. 


Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн 285 шинэ тохиолдол илэрлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188