Олон улсын гэмт хэрэгтэй тэмцэх Интерпол агентлагаас хуурамч коронавирусийн вакцин худалдаалах, луйврын хэрэг ихсэж байгаатай холбоотойгоор олон нийтэд анхааруулга мэдээлэл өглөө.
Уг хэргийн талаар Интерпол агентлагийн Ерөнхий нарийн бичгийн дарга Юрген Сток
“Цар тахлын үед гэмт хэрэгтнүүд мөнгө олохын тулд олон нийтийг айдсаар нь олзолж байна” гэв.
“Ковид-19” цар тахлын эсрэг вакцины борлуулалт, түгээлтийг Үндэсний эрүүл мэндийн хяналтын байгууллагууд удирдах бөгөөд хувийн байгууллага, хувь хүнээс худалдан авч эрсдэлд орохгүй байх ёстой аж. Мөн цахим худалдаанд оролцсон иргэд зөвхөн эд хөрөнгөөрөө хохироод зогсохгүй хувийн мэдээллээ ч алдаж болзошгүй байгааг анхаарууллаа.
Эх сурвалж: Euro News
Интерпол: Онлайнаар хуурамч коронавирусийн вакцин худалдаалж байна |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |