• Өнөөдөр 2024-05-17

“Сэмжид Хужирт” сувилалд амарсан Баянхонгор аймгийн нэг иргэнээс коронавирус илэрчээ

2021-03-25,   686

Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Сэмжид Хужирт” сувилалд амарсан Дархан-Уул, Увс аймгийн иргэдээс коронавирусийн халдвар илэрсэн. Тэгвэл мөн тус сувилалд амарсан Баянхонгор аймгийн нэг иргэнээс коронавирус илэрчээ. Тодруулбал, тус аймгийн 20 иргэн Хужирт сумаас Баянхонгор аймагт оёсон бөгөөд үүний тав нь “Сэмжид Хужирт” сувилалд амарсан юм байна. Эдгээр иргэнээс өчигдөр буюу гуравдугаар сарын 24-нд шинжилгээ авахад 68 настай иргэн С-ээс халдвар илэрчээ. Тэрбээр энэ сарын 15-21-нд тус сувилалд амарсан бөгөөд одоогоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн тусгаарлан эмчлэх тасагт шилжүүлээд байна. Түүний биеийн байдал хэвийн байгаа аж.

Баянхонгор аймагт коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор тус аймгийн Онцгой комиссоос улбар шар түвшинд шилжих шийдвэр гаргажээ. Энэ хүрээнд аймгийн төвийн сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон байна. Мөн төрийн болон үйлчилгээний байгууллагуудыг тусгай цагийн горимд шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэжээ.

 


“Сэмжид Хужирт” сувилалд амарсан Баянхонгор аймгийн нэг иргэнээс коронавирус илэрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188