• Өнөөдөр 2024-05-18

Архангай аймгийн Тариат, Хангай суманд очсон хоёр хүнээс коронавирусийн халдвар илэрчээ

2021-03-24,   1959

Архангай аймгийн Тариат, Хангай суманд очсон хоёр хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Тодруулбал, Улаанбаатар хотоос томилолтоор орон нутагт ажиллаж байсан дөрвөн иргэний хоёрынх нь PCR шинжилгээний хариу эерэг гарсан байна.
 
Тухайн иргэд Тариат, Хангай сумдаар хооллож, хоносныг тогтоож, шуурхай штабын тандалт судалгааны баг үргэлжлүүлэн ажиллаж байна. Одоогийн байдлаар тухайн сумдын орох гарах хөдөлгөөнийг хаагаад байна. 
 
Томилолтын баг Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Архангай чиглэлийн маршруттай явж байсан бөгөөд батлагдсан тохиолдлын хоёр иргэн болон томилолтын багийг өнөөдөр Улаанбаатар хот, ХӨСҮТ-д зөөвөрлөн хүргүүлэх ажлыг зохион байгуулж, халдвар хамгааллын дэглэм баримтлан ажиллаж байгаа аж.
 
Иргэн та хариуцлагаа ухамсарлан, гэр гэртээ байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, цар тахлаас өөрийгөө болон гэр бүлээ хамгааллахыг АОК-оос анхааруулж байна.

Архангай аймгийн Тариат, Хангай суманд очсон хоёр хүнээс коронавирусийн халдвар илэрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-25 11:36:00
    Зочин: Олон хүнд битгий тараасай гайгүй л байгаасай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-24 22:39:37
    Хариуцлага: уу
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-24 22:38:52
    Хариуцлага: Хариуцлагатай баймаар байна даа. Хичнээн томилолтоор ажиллаж байгаа ч гэсэн шинжилгээний хариуг гарсаны дараа УБ -с гаргаж болддоггүй юм уу. Тэртээ тэргүй тарна гээд тараагаад байгаа юм.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188