• Өнөөдөр 2025-04-18

Баянхонгор аймагт нэг хүнээс халдвар илэрчээ

2021-03-24,   1004

Баянхонгор аймгийн шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хужирт амралтын газарт амарч байсан таван хүн Баянхонгор аймагт очжээ. Эдгээр иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авахад нэг хүнээс халдвар илэрсэн байна. Иймд тус  аймаг руу орох, гарах хөдөлгөөнд хяналт тавьж эхэлсэн байна.

Тухайн иргэнийг тусгаарлах байранд ажиглаж байсан учраас халдвар аймгийн хэмжэнд тархаагүй. Гэхдээ эрсдэл өндөртэй байгаа гэдгийг энэ үеэр мэдээллээ. Цаашид тусгаарлан ажиглах байрны үйл ажиллагааг чагнатгах арга хэмжээ авахаар болжээ. Аймгийн хэмжээнд дөрвөн зочид буудлыг тусгаарлан ажиглах байрны зориулалтаар бэлтгэсэн байна. 


Баянхонгор аймагт нэг хүнээс халдвар илэрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188