ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 12605 хүнээс ПСР шинжилгээ авснаас 218 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Улмаар Монгол Улсад коронавирусийн халдвар авсан нийт хүний тоо 5610 болов.
Шинээр халдварыг нь илрүүлсэн 218 хүний 176 нь Улаанбаатар хотод, 27 нь Өвөрхангай аймагт, 10 нь Дархан-Уул аймагт, тав нь Төв аймагт байна.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 189 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарснаар Монгол Улсад нийт 3947 хүн эдгэрээд байгаа юм. Мөн улсын хэмжээнд нийт 1367 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хөнгөн 1138, хүндэвтэр 207, хүнд 18, маш хүнд дөрвөн хүн байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ.
218 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |