• Өнөөдөр 2024-05-18

Дархан-Уул аймгийн сум дундын болон хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлалаа

2021-03-24,   1078

Дархан-Уул аймагт коронавирусийн халдвар тархалт эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус аймгийн Онцгой комиссоос хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Мэдээллийн үеэр Дархан-Уул аймгийн ОБГ-ын дарга Ц.Идэш “Аймаг доторх сум дундын болон хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарласан. Аймгийн Онцгой комиссын хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд зөвхөн гарах хөдөлгөөнийг зөвшөөрнө. Тухайн хүндэтгэн үзэх шалтгаанд эрүүл мэндийн, буяны ажил, албан ажлын томилолт, шатахуун тээвэр зэрэг шалтгаанууд багтана” гэв.

Мөн Дархан-Уул аймгийн Онцгой комисс ногоон бүсээс тус аймагт нэвтрэх иргэдийг асуумжаар нэвтрүүлэх аж.

 


Дархан-Уул аймгийн сум дундын болон хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188