• Өнөөдөр 2024-05-16

Владимир Путин коронавирусийн эсрэг вакцин хийлгэжээ

2021-03-24,   645

“ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусийн эсрэг вакцин хийлгэлээ” хэмээн түүний бие төлөөлөгч мэдэгдэв.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Владимир Путиний биеийн байдал сайн байна. Лхагва гарагт бүтэн өдөр ажиллана” хэмээн мэдээлжээ.

Владимир Путин Спутник V вакциныг “Хамгийн сайн нь” хэмээн мэдээлсэн ч вакцин хийлгэхгүй байсан нь олон нийтийн анхаарлыг татаж байв. Тэрбээр коронавирусийн вакцин хийлгээгүй цөөхөн удирдагчдын нэг болоод байсан билээ. Энэ талаар Путин “Би ердөө өөрийн ээлжээ хүлээж байсан” хэмээн тайлбарлажээ.

Ерөнхийлөгч Путиний вакцин хийлгэх явцыг олон нийтэд нээлттэй үзүүлнэ хэмээн хүлээж байсан ч хэвлэлийн төлөөлөгч Песков “Ерөнхийлөгч олон нийтэд шууд дамжуулахад дургүй байна” гэсэн бөгөөд ямар вакцин хийлгэсэн тухай сэтгүүлчийн асуултад “Оросын бүх вакцин сайн” хэмээн асуултад хариулахаас татгалзжээ.

Эх сурвалж: moscowtimes


Владимир Путин коронавирусийн эсрэг вакцин хийлгэжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188