Нийслэлийн хэмжээнд өнөөдөр буюу гуравдугаар сарын 23-нд дархлаажуулалтын 42 цэгт 101 багийн 708 эмч, ажилтан ажиллаж, 9049 хүнийг дархлаажуулалтад хамруулжээ. Улмаар нийслэлд нийт 226427 хүн дархлаажуулалтад хамрагдаад байгаа юм.
Мөн Өмнөговь аймгийн есөн суманд 1203 хүнийг дархлаажуулалтад хамруулснаар тус аймагт нийт 6330 хүнийг вакцинжуулсан байна. Монгол Улсад нийт 232757 хүн вакцинжуулалтад хамрагдаад байгаа талаар албаныхан мэдээллээ.
Улсын хэмжээнд 232757 хүн дархлаажуулалтад хамрагдаад байна |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |