• Өнөөдөр 2024-05-05

"Коронавирусийн эсрэг вакцин хийлгэснээр бусдад халдвар тараахгүй гэдгийг тогтоогоогүй байна"

2021-03-23,   690

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарын утсанд өчигдөр буюу гуравдугаар сарын 22-нд 307 дуудлага ирүүлжээ. Уг дуудлагын 51 буюу 16.6 хувийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын утас, хаяг, байршил, үзүүлж буй үйлчилгээний талаарх мэдээлэл, 48 буюу 15.6 хувийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллага албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, өөрийн гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явц, шийдвэрлэлттэй танилцах хүсэлтэй иргэдийн дуудлага эзэлж байна. Мөн иргэд коронавирусийн вакцины үр дүн, аюулгүй байдлын талаар асуух нь түгээмэл байгаа аж. Иймд Нийслэлийн лавлагаа, мэдээллийн төвөөс иргэдийн асуултад дараах хариултыг өглөө.

-Вакцин хийлгэх хүртлээ өөрийгөө халдвар авахаас яаж сэргийлэх вэ?

-Амны хаалт зөв зүүх, хүн хоорондын зай барих, агааржуулалт муутай орчинд байхаас зайлсхийх, гараа тогтмол угаах хэрэгтэй.

-Ажлын шаардлагаар заавал вакцин хийлгэх ёстой юу?

-Ажил хийдэг хүн болгоныг вакцин хийлгэхийг шаардахгүй. Гэхдээ эрүүл мэндийн ажилчид, зарим чухал ажил мэргэжлийн хүмүүсийг вакцин хийлгэхийг шаардана.

-Вакцины хоёр тун хийлгэсэн ч би амны хаалт зүүж, хүн хоорондын зай барих ёстой юу?

-Вакцин хийлгэснээр вирусийг бусад хүнд тараахгүй гэдгийг одоогоор судалж, тогтоогоогүй байгаа. Тиймээс та вакцин хийлгээд өөрийгөө хамгаалсан боловч бусад хүнд вирусийг тараах магадлалтай тул амны хаалт зүүж, гараа угаах, хүн хоорондын зай барих зэрэг арга хэмжээг үргэлжлүүлэн авах хэрэгтэй. Учир нь вакцины нөөц хязгаарлагдмал байгаа тул вакцины хийлгээгүй байгаа хүмүүст халдварыг тараах эрсдэл байсаар байгаа юм.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

 


"Коронавирусийн эсрэг вакцин хийлгэснээр бусдад халдвар тараахгүй гэдгийг тогтоогоогүй байна"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188