• Өнөөдөр 2025-02-07

Шилүүстэй сумын коронавирусээр өвчилсөн зургаан иргэн эдгэрч, Завхан аймаг НОГООН БҮС боллоо

2021-03-23,   626

Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-өөс коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Халдвар өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа сүүлийн 24 цагт вирус судлалын 16 лабораторид нийт 12326 хүнд ПСР шинжилгээ хийхэд 206 хүнээс коронавирусийн илэрсэн талаар хэлсэн. Тэгвэл Завхан аймгийн коронавирусийн халдвар авсан Шилүүстэй сумын зургаан иргэн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Тус сумын Эрүүл мэндийн газар коронавирусийн халдвар авсан иргэдийг эмчилж буй билээ. Ингэснээр тус аймаг ногоон бүс болж байна. 

Түүнчлэн улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 152 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бөгөөд нийт 3758 хүн эдгэрсэн байна. 


Шилүүстэй сумын коронавирусээр өвчилсөн зургаан иргэн эдгэрч, Завхан аймаг НОГООН БҮС боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188