• Өнөөдөр 2024-05-17

"Сэмжид Хужирт" сувилалд амарсан дөрөв, тэдний нэгдүгээр хавьтлын 19 нийт 23 иргэнээс коронавирус илэрчээ

2021-03-23,   511

Өвөрхангай аймгийн Хужирт сумын "Сэмжид Хужирт" рашаан сувилалд амарсан дөрвөн иргэнээс өчигдөр  коронавирус илэрсэн. Тодруулбал, тус сувилалд амарсан 17 иргэнээс коронавирусийн шинжилгээ авахад гурван иргэн халдвар авсан болох нь өчигдөр батлагдсан билээ. Эдгээр иргэний хоёр нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэн бол нэг нь Дархан сумын иргэн бөгөөд энэ сарын 21-22-нд шилжих шөнө Дархан хотод очсон аж. Харин нэг иргэн нь Увс аймгийн харьяат бөгөөд гуравдугаар сарын 21-нд аймагтаа очин түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан.

Тэгвэл эдгээр иргэний ойрын болон дам хавьтлын 19 иргэний шинжилгээний хариу эерэг гарсан талаар тус аймгийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Тодруулбал, Дархан-Уул аймагт долоо, Увсад хоёр тохиолдол шинээр илэрсэн байна. Түүнчлэн Өвөрхангай аймгийн Хужирт сумын ес, Хархорин сумын дөрөв, Арвайхээр сумын нэг нийт 19 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарчээ.  “Сэмжид Хужирт” сувилалд нийт 12 аймгийн иргэд амарчээ. Иймд тус сувилалд амарч буй иргэд, ажилчид, ойрын болон дам хавьтлын нийт 296 иргэнээс  PCR шинжилгээ авч ХӨСҮТ-рүү илгээгээд байна.


"Сэмжид Хужирт" сувилалд амарсан дөрөв, тэдний нэгдүгээр хавьтлын 19 нийт 23 иргэнээс коронавирус илэрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188