• Өнөөдөр 2024-05-15

Владимир Путин Спутник V вакцин хийлгэнэ

2021-03-23,   471

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Спутник V вакцины талаарх бусад орнуудын шүүмжлэлийг няцаах үүднээс өнөөдөр буюу мягмар гарагт вакцин хийлгэхээр болжээ. ОХУ-ын тэтгэлгээр бүтсэн коронавирусийн эсрэг Спутник V вакцин нь 90 хувийн эерэг нөлөө үзүүлсэн ч Европын холбоо хүлээн зөвшөөрөөгүй байгаа билээ.

Барууны шүүмжлэгчид Спутник V вакцины талаар олон асуултад эргэлзэж байгаа бөгөөд “Вакциныг ОХУ-ын суртал ухуулга болгон ашиглаж байна” хэмээн шүүмжилжээ. Харин үүнийг хариуд Владимир Путин “хачин” хэмээсэн бөгөөд “Коронавирусийн улмаас олон хүний амь эрсдэж байгаа тул яаралтай вакцинжуулалт явуулах ёстой” гэв.

“Ташрамд хэлэхэд вакцин хийлгэх эсэх нь хувь хүний сонголт байх ёстой. Би мягмар гарагт хийлгэх бодолтой байна” хэмээжээ.  

Эх сурвалж: Moscowtimes

Владимир Путин Спутник V вакцин хийлгэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188