• Өнөөдөр 2024-05-14

Өмнөд Африк АстраЗенека вакциныг Африкийн бусад орнуудад зарж байна

2021-03-22,   509

“Өмнөд Африк Улс хэрэглээгүй, илүүдэл АстраЗенека вакцинаа Африкийн холбооны Улсуудад зарлаа. Вакцины эхний багцыг есөн гишүүн оронд энэ долоо хоногт хүлээлгэж өгнө” хэмээн Өмнөд Африкийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.

АстраЗенека вакцины ганц тарилга нь коронавирусийн эсрэг хамгийн бага нөлөөг үзүүлж байна гэсэн шалтгаанаар тус улс вакцинжуулалтыг өнгөрсөн сард зогсоосон билээ. Одоогоор АстраЗенека вакцины оронд Жонсон ба Жонсон вакциныг хэрэглээнд нэвтрүүлж, иргэдээ вакцинжуулж байгаа аж. Өмнөд Африк АстраЗенека вакцины нэг сая тунг захиалсан бөгөөд ахин 500 мянган тунг хүлээж авна гэв. 


Өмнөд Африк АстраЗенека вакциныг Африкийн бусад орнуудад зарж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188