• Өнөөдөр 2025-02-07

“Вакцин тариулаад хоёр хөл нь мэдээгүй болсон гэх иргэнийг эмнэлгийн байгууллагаас шалгаж байгаа”

2021-03-22,   1056

          Монгол Улсад “АстраЗенека” компани болон Их Британийн Окфордын их сургуулийн хамтран бүтээсэн АстраЗенека, ОХУ-ын “Гамалея” төвийн Спутник-V, БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн Синовак вакциныг дархлаажуулалтдаа ашиглаж буй. Харин өчигдөр буюу гуравдугаар сарын 21-нд иргэн Г.Бямбасүрэн "Синовак вакциныг тариулсны дараа бөөлжиж, явж чадахаа больж, хоёр хөл нь мэдээгүй болсон" талаар мэдээлэл хийсэн.

Энэ талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан

“Коронавирусийн эсрэг вакциныг дэлхийн 161 улс ашиглаж байгаа. Түүнд вакцины улмаас нар барсан, бие нь саармагжсан ямар нэгэн тохиолдол байхгүй. Вакцин тариулаад хоёр хөл нь мэдээгүй болсон гэх иргэнийг эмнэлгийн байгууллагаас шалгаж байгаа” гэв.

Харин өчигдөр иргэн Г.Бямбасүрэн

“Намайг Г.Бямбасүрэн гэдэг. Би 1990 оны арванхоёрдугаар сард төрсөн. Хувийн эмнэлэгт ажилладаг. Вакцин хийлгээд хоёр хөл мэдээгүй болсон. Вакцинаа энэ сарын 15-ны даваа гарагт 16:00 цагт хийлгэсэн. Үүнээс 10 минутын дараа ажиглалт хийхэд зүгээр байсан. Ингээд гараад 40 орчим минутын дараа дотор муухайрч, биеийн байдал тавгүй болсон. Ингээд ажил дээрээ ирээд бөөлжиж явж чадахаа больсон. Удалгүй эмнэлгийн сувилагч рингер, аньлгин, демидрол хийсэн. Гишгэж чадахгүй байсан учраас Хан-Уул дүүргийн эмнэлэгт дуудлага өгч эмнэлэгт хүргэгдсэн. Үүнээс хойш биеийн байдал сайжрахгүй байна. Үүнээс хойш хэд хэдэн удаа эмнэлэгт үзүүлж, одоо Хан-Уул дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Одоо ганцаараа явж чадахгүй хүнээр түшүүлж явж байгаа” хэмээн мэдэгдсэн билээ.


“Вакцин тариулаад хоёр хөл нь мэдээгүй болсон гэх иргэнийг эмнэлгийн байгууллагаас шалгаж байгаа”
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188