ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 210 хүнээс коронавирусийн халдвар илэрч, Монгол Улсад нийт халдвар авсан хүний тоо 5186 боллоо.
Мэдэгдлийн үеэр ЭМЯ-ын Хэвлэлийн зөвлөх Б.Ууганбаяр “Коронавирусийн халдвар авсан хүний эмчилгээнд дунджаар дөрвөн сая төгрөг зарцуулж байгаа. Энэ нь нэг хүний эмчилгээнд хамаарах бүх зүйлсийг багтааж, хүн бүрт зарцуулагдаж байгаа мөнгөний дундаж тоо” хэмээсэн юм.
Өнгөрсөн 24 цагт 129 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар нийт 3606 хүн эдгэрсэн байна. Мөн нийт 1407 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 1209, хүндэвтэр 180, хүнд 15, маш хүнд гурван хүн байгаа юм.
“Халдвар авсан хүний эмчилгээнд дунджаар дөрвөн сая төгрөг зарцуулдаг” |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |