• Өнөөдөр 2024-05-17

Вакцин тариулсан иргэдэд 20 гаруй төрлийн сөрөг урвал илэрч байна

2021-03-22,   823

ЭМЯ-наас цаг нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийж байна.

Уг мэдээллийн үеэр короновирусийн вакцинжуулалтад хамрагдсан нийт иргэдийн 40 хувьд сөрөг нөлөө илэрч байгаа талаар мэдээлэв. Мөн нийт сөрөг урвал илэрсэн иргэдийн хамгийн ихэд нь буюу 30.6 хувьд нь халуурах шинж тэмдэг илрээд байгаа юм. Мөн вакцинжуулалтад хамрагдсан нийт иргэдэд 20 гаруй сөрөг урвал илэрсэн аж. Үүнд:

-Нийт вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн 30.6 хувьд нь халуурах,

-25.8 хувьд нь вакцин тариулсан газар хөндүүрлэх,

-24 хувьд нь толгой өвдөх,

-22.6 хувьд нь бие арзайх,

-18.1 хувьд нь үе мөч өвдөх,

-17.6 хувьд нь булчин өвдөх,

-14.3 хувьд нь ядрах,

-11 хувьд нь дотор муухайрах,

-8.8 хувьд нь хөлрөх,

-8.8 хувь нь бие тавгүйтэх,

-8.6 хувьд нь чичрэх,

-5.1 хувь нь толгой эргэх,

-3.6 хувьд нь хоолонд дургүй болох,

-3.2 хувьд нь хоолой хөндүүрлэх,

-Гурван хувьд нь тариулсан газар хавдах,

-Хоёр хувьд нь тариулсан газар улайх,

-1.9 хувьд нь гэдэс өвдөх,

-1.3 хувьд нь хамар битүүрэх,

-1.3 хувьд нь вакцин тариулсан газар загатнах,

-1.1 хувьд нь нус гоожих,

-Нэг хувьд нь бөөлжих,

-2.6 хувьд нь бусад сөрөг урвал илрээд байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.

 


Вакцин тариулсан иргэдэд 20 гаруй төрлийн сөрөг урвал илэрч байна
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188